Бурханхалдуны ойролцоо Цагаан арлаас наахна, Мухархоригийн харалдаа Хамбын-Эрээн гэх нэртэй өндөрлөг газар байдаг. Эндээс Бурханхалдуны дундаас дээших хэсэг харагддаг. Лам нар Бурханхалдунд эндээс мөргөж, өргөлөө өргөдөг байсан тул Хамбын-Эрээн гэдэг нэртэй болжээ.
Энэ жил Чингис хааны мэндэлсний 863 жилийн ойд зориулан, Ерөнхийлөгчийн санаачилгаар Хамбын-Эрээнд Бурханхалдун хайрхны хүндэтгэлийн цогцолбор байгуулжээ. Их хайрханд бараалхахаар ирсэн хүмүүс эндээс өргөл мөргөлөө гүйцэтгэж байх учиртай. Мөргөлчдийн хилийн дээсийг ЕТГ үүгээр тогтоож өгсөн байна.
