Бэлтэс гол үерийн түвшинг 20 см-ээр давжээ


5-р сарын 28-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгдэж, Үүр гол олон жилийн дундаж түвшинг 20 см, Бэлтэс гол үерийн түвшинг 20 см давсан байна. Мөн түүнчлэн Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчимд үерийн түвшинг 7 см давсан хэвээр байгаа юм. Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас анхаарал болгоомжтой байхыг ОБЕГ-аас сэрэмжлүүлж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *