Гаальд бараагаа мэдүүлээгүй 413 тээврийн хэрэгсэл байна


Улсын хилээр 5-р сарын 27-нд нийт 501 тээврийн хэрэгсэл ачаатайгаа зогсож байсан бол 60 шинэ тээврийн хэрэгсэл орсон байна. Үүнээс Замын-Үүд дэх Гаалийн газарт бүрдүүлэлттэй 393 тээврийн хэрэгсэл байна. Гаалийн хяналтын бүсээс ачаатай 440 тээврийн хэрэгсэл гаалийн хяналт шалгалтад хамрагдан гарчээ.

Харин өнөөдөр гаалийн хяналтын бүсүүдэд зөрчил шалган шийдвэрлэж байгаа 8, гаалийн байгууллагад бараагаа мэдүүлсэн 33, татвар төлсөн, гаалийн хяналт шалгалт хийж байгаа 77, татвар төлөөгүй хүлээж байгаа 75, гаалийн байгууллагад бараагаа мэдүүлээгүй 413 бараа тээврийн хэрэгсэл байгаа аж. Бараа ачаанд улсын хилээр оруулахыг хориглосон, хязгаарласан бараа хүнсний бүтээгдэхүүнийг оруулж ирэх зөрчил гарсаар байна. Зарим аж ахуй нэгж, иргэдийг төлөөлөн гаалийн харилцаанд орж байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч нар бараа тээврийн хэрэгслийг хугацаанд хууль журмын дагуу мэдүүлэхгүй байгаа нь гаалийн хяналтын үйл явцыг саатуулж буй. Иймд иргэн аж ахуй нэгж ачаа бараагаа хуульд заасан хугацаанд үнэн зөв мэдүүлэх итгэмжлэгдсэн төлөөлөгч нар өөрсдийн үүргээ хариуцлагаа шуурхай биелүүлж, гаалийн хяналт шалгалтад саад учруулахгүй байхыг ГЕГ анхаарууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *