Улсын дээд шүүхийн нийт шүүгч өнөөдөр хуралдаж, 7 намын өргөдлийг хэлэлцэнэ. Монголын уламжлалын нэгдсэн нам даргаар Л.Өнөрбаярыг сонгожээ. Үүнийгээ болон намын шинэчилсэн дүрмээ бүртгүүлэхээр хандсан байна. Эрх чөлөөний эвсэл нам (ЭЧЭН)-ын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай, Эх орончдын нэгдсэн нам (ЭОНН)-ын шинэчилсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх, Монголын ардчилсан хөдөлгөөний намын дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэх тухай өргөдөл гаргажээ. Монгол консерватив нам (МКН) даргаараа Б.Сайнбаярыг болон намын шинэчилсэн дүрмийг бүртгүүлэх тухай өргөдөл, Монголын социал демократ намын дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэх тухай өргөдлийг УДШ-ийн нийт шүүгч хэлэлцэнэ.
Иргэний зориг ногоон нам (ИЗНН) 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн онц их хурлаас намын дүрмээ шинэчилж, даргаараа Р.Батболдыг сонгосон. Үүнийгээ бүртгүүлэхээр тус шүүхэд өргөдөл гаргажээ. Мөн тус намын 2026 оны 4 дүгээр сарын 26-ны ээлжит бус XIII их хурлаар шинэчилсэн дүрмээ бүртгүүлэхээр өргөдөл гаргасан байна. Эдгээрийн нэгтгэн хэлэлцэхээр болов.
