Азийн зүүн бүсийн аварга шалгаруулах волейболын эрэгтэйчүүдийн тэмцээн манай улсад болно


МВХ-ны УЗ-ын гишүүд, гавьяат багш, тамирчид, багийн эздийнхээ хамтаар Өнөөдөр УИХ-ын дарга С.Бямбацогттой уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсад зохион байгуулагдах гэж буй Азийн зүүн бүсийн волейболын эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

Мөн багуудад хамгийн их тулгамдаад буй 1 хувийн татварын хуулийн хэрэгжилтийн талаар саналаа уламжилж УИХ-ын даргын зүгээс хуулийн хэрэгжилтэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Монгол улсад волейболын спорт үүсэж хөгжсөний түүхт 100 жил, МВХ-ны 70 жилийн ойн босгон дээр Монголын волейболыг олон улсад илүү таниулан сурталчлах чухал ач холбогдолтой энэхүү тэмцээнийг бодлогоор дэмжиж ажиллах хүсэлтийг хүлээн авсанд нийт волейболчдынхоо өмнөөс талархал илэрхийлье.


One response to “Азийн зүүн бүсийн аварга шалгаруулах волейболын эрэгтэйчүүдийн тэмцээн манай улсад болно”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *