Шүүгч нар өнөөдөр зөвлөлдөж, УДШ-ийн ерөнхий шүүгчээр хэнийг сонгохоо шийднэ. 2026.05.29-нд болсон шүүгчдийн зөвлөгөөнөөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19.2.4-т заасан ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг 2026.06.03-нд хэлэлцэхээр нийт шүүгчид санал нэгдсэн юм. Үүний дагуу Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг шүүгчдийн зөвлөгөөнийг өнөөдөр хийхээр товложээ.
Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрх өчигдөр дууслаа. Түүнийг 2020.06.02-нд Ерөнхийлөгч Х.Баттулга энэ албан тушаалд тавьсан юм. Харин одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнийг улирааж болзошгүй.
Учир нь “УДШ-ийн ерөнхий шүүгчийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно” гэсэн заалтын “…зөвхөн нэг удаа…” гэсэн хэсэг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Үүгээр Д.Ганзориг улирах үүдээ нээгээд байна. Гэхдээ энэ нь шүүгч нар хэнийг нэр дэвшүүлэх, хэн нэрээ дэвшүүлэхээс хамаарна. Хэрвээ Д.Ганзориг нэрээ дэвшүүлэхгүй, түүний нэрийг хэн нэг шүүгч дэвшүүлэхгүй бол Ерөнхийлөгч түүнийг улираах боломжгүй.
Тэгвэл УДШ-ийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр энэ талаар “Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг дахин өрсөлдөхгүй” хэмээн мэдэгдээд байна.
