НЭГ ЦАГААН ХАРАГЧИН ТАХИА ӨДӨР
БИЛГИЙН ТООЛЛЫН 14. НЯМ ГАРАГ
Аргын тооллын 6 сарын 28, Адъяа гараг. Билгийн тооллын 14, Эрхтэний тэнгэрт одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 4:55-20:55. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг эрэх, байцаах, шийтгэх, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна.