ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САРЫН


ΧΟΕΡ ΧΑΡ ΧΑΡАГЧИН ГАХАЙ ӨДӨР

БИЛГИЙН ТООЛЛЫН 4. ПҮРЭВ ГАРАГ

Аргын тооллын 6 сарын 18, Бархасбадь гараг. Билгийн тооллын 4, Найралт эх одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 4:53-20:54. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хусэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Дашням өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад бие эрхтний хүч сайжирна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *