ЕСӨН УЛААН ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР
БИЛГИЙН ТООЛЛЫН 6. БЯМБА ГАРАГ
Аргын тооллын 6 сарын 20, Санчир гараг. Билгийн тооллын 6, Бага морь одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 4:53-20:55. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг эрэх, байцаах, шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна.