УДШ-ийн ерөнхий шүүгчээр Ч.Хосбаярыг тавихаар болжээ


Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрх өчигдөр дууслаа. Түүний оронд тус шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Захиргааны хэргийн танхимын шүүгч О.Цогт нарын аль нэгийг нь сонгох сурагтай. Үүн дундаас УДШ-ийн Эрүүгийн танхимын тэргүүн Ч.Хосбаярыг уг албан тушаалд тавих магадлал өндөр байгаа аж. Ч.Хосбаяр 2015 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар УДШ-ийн шүүгч болж байв.

Боловсрол

  • 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрхзүйч
  • 2003 онд Төрийн удирдлагын академи
  • 2014 онд Гаагийн Олон улсын эрх зүйн академи
  • 2007 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль, магистр
  • 2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, магистр
  • 2011 онд АНУ-ын Бригхэм янг их сургууль, магистр

Ажилласан байдал

  • 1988-1989 онд Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт нярав
  • 1997-2001 онд “Даянпан” ХХК-д захирал
  • 2001-2003 онд “Даянпан” ХХК-д хуулийн зөвлөх
  • 2003-2004 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч
  • 2004-2006 онд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд мөрдөн байцаагч
  • 2006-2012 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч
  • 2012-2013 онд Нийслэлийн шүүхийн шүүгч
  • 2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015.04.22-ны 58 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон.
  • Улсын дээд шүүхийн шүүгчдийн 2021.03.05-ны зөвлөгөөнөөс Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр сонгогдон ажиллаж байна.
,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *