Өвөрхангай аймагт 3 айлын 80 толгой малыг 4 нохой барьсан талаар малчид мэдээллээ. 5-р сарын 17-нд нэгэн малчны хоттой хониноос 24 хонийг ноход барьжээ. Уг асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байтал 6-р сарын 2-нд уг ноход дахин 2 айлын 60 орчим малыг барьжээ. Уг нохдын зарим эзэн малчдад “Нөхөн төлбөр өгнө” гэсэн бол зарим нь “Өгч чадахгүй” гэдгээ илэрхийлсэн гэнэ.
Айлын мал барьсан гэх 4 нохойг амбаарт хорьсон байна. Хохойд бариулсан хонь, хурга, ишгийг тус аймгийн Мал эмнэлгийн газар газарт булж, тухайн газарт ариутгал хийжээ. Энэ хэргийг одоо цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
