Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн 2 дугаар байранд амьдардаг айлын 5 хүн угаартжээ. Уг айлаас хар утаа гарч буй тухай дуудлага 6-р сарын 3-ны 13:20 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангид иржээ. Тэднийг очиход тус байрны В1 давхарт амьдардаг айлын жижиг өрөөний эд зүйлс шатаж байсан аж. Галын тархалтыг 13:26 цагт зогсоож, бүрэн унтраасан байна.
Уг айлд хүн байгаа эсэхийг гал сөнөөгчид шалгаад, 1, 3, 5, 11 настай 4 хүүхэд, 35 настай эмэгтэйг олж, гаргажээ. Тэд угаартсан байсан аж. Тэднийг эмнэлэгт хүргэсэн ч С гэх 35 настай эмэгтэй, 1 настай охин, 11 настай хүү нь нас баржээ. 5 настай охин, 3 настай хүүгийн биеийн байдал тогтвортой, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Хүүхдийн тасагт хэвтүүлэн эмчилж байна.
