А.Н.Евсиков: И.В.Сталины хөшөө “Гачуурт” компанийн хашаанд байна


Улаанбаатар хотын төвд, “Улаанбаатар” зочид буудлын өмнө байсан И.В.Сталины хөшөө одоо хаана байгааг та мэдэх үү? Элчин сайд А.Н.Евсиков:

-Миний бие “Гацуурт хүнс” болон “Хүнс трейд” компаниудын төв оффисоор зочилж, тус холдингийг үүсгэн байгуулсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Л.Чинбаттай Орос, Монголын худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ярилцлаа. Бараг хагас зуун жилийн өмнө Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тэргүүн хатагтай А.И.Цэдэнбал-Филатовагийн санаачилгаар баригдсан олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд хүрэх замд буюу Улаанбаатар хотын төвөөс нэлээд зайд орших энэхүү аж үйлдвэрийн цогцолборын нутаг дэвсгэрийг анх харахад онцгой юм харагдахгүй юм шиг.

Гэвч сайн харвал модны сүүдэрт маш сонин зүйл нуугдан байна. Энэ нь урьд өмнө Монгол Улсын нийслэл хотын төвийг чимж байсан ч хожим нь байрлалаа хэд хэдэн удаа таагүйгээр сэлгэсний эцэст дахин суурин дээрээ залагдсан И.В.Сталины хөшөө юм.

Цаашдаа энэхүү хөшөө нь зохих ёсны байнгын байршлаа олно гэдэгт найдаж байна. Дэлхийн 2-р дайны үр дүнгээр явуулсан амаргүй яриа хэлэлцээний явцад Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалж, Дэлхийн улс төр хуйлран бужигнаж байхад, тухайн үед тийм ч нөлөө бүхий байгаагүй хөрш зэргэлдээ улсдаа онцгой анхаарал хандуулж, ялагч гүрнүүдийн удирдагчдын анхаарлыг мөн адил Монгол руу хандуулсан хүний дурсгалыг зохистой байдлаар мөнхжүүлэх ёстой гэдэгт би итгэлтэй байна. Энэ бол улс төрийн сонголт, үнэлэлт дүгнэлт биш, харин өөрийн орны түүхийг хүндэтгэх асуудал юм. Хэрэв уг хөшөө Улаанбаатар хотын ойролцоох үзэсгэлэнт газарт байрлавал зөвхөн Монголын нийслэлийн оршин суугчид төдийгүй Монгол Улсын нийт ард иргэд, тэр байтугай Дэлхийн өнцөг булан бүрээс Монголд улам олноор хүрэлцэн ирж буй гадаадын жуулчдын хувьд сонирхол татах чухал газар, магадгүй тусгай аялал жуулчлалын газар болж чадна шүү.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *