Дэлхийн байгаль орчны өдөр тохиож байна


Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1972 оноос эхлэн жил бүрийн 6-р сарын 5-ны өдрийг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон тэмдэглэн иржээ.

НҮБ-аас энэ жилийн Дэлхийн байгаль орчны өдрийг “Цаг уурын төлөө яг одоо” уриан дор тэмдэглэж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит арга хэмжээ авахыг дэлхий нийтэд уриалж байна.

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, цөлжилт, усны нөөцийн хомсдол, хог хаягдлын өсөлт зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлууд дэлхий даяар эрчимтэй нэмэгдэж байгаа аж. Манай улсын хувьд ч уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө улам бүр мэдрэгдэж, цөлжилт, газрын доройтол нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжилтэн, эрдэмтэн судлаачи сануулж буй.

Иймд багйль орчноо хамгаалах их үйлсэд хувь нэмрээ оруулж, иргэдийг хог хаягдлаа ангилан ялгах, мод тарих, ус болон эрчим хүчийг хэмнэлттэй хэрэглэх, нийтийн тээврийн хэрэглээг нэмэгдүүлэх зэргээр өдөр тутмын энгийн дадлыг хэвшүүлж, эх дэлхийгээ хамгаалахад бодит хувь нэмэр оруулахыг Нийслэлийн Байгаль орчны газраас уриаллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *