Баян-Өлгий болон Ховд аймагт малын “Сат 1” шүлхий өвчин тархсан. Тэгвэл Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас өгсөн мэдээллээр өчигдрийн байдлаар 200 гаруй мал өвчилсөн байсан бол өнөөдөр 23 малаар нэмэгджээ. Ховд аймгийн Булган, Үенч сумын 8 голомтод нийт 223 мал өвчилсний 119-ийг нь устгалд оруулаад байна. “САТ 1” хэвшлийн гэж оношлогдсон шүлхий өвчин нь одоогоор эмчлэх боломжгүй урьдчилан сэргийлэх вакцин байхгүй. Вакциныг татан авах талаар ОХУ-тай хэлэлцээр хийхээр ажиллаж байгаа талаар ХХААХҮ-ийн сайд мэдээлсэн. Цаашид шүлхий дэгдсэн бүс нутагт хорио цээрийн дэглэмийг баримтлах, ариутгалын ажлыг сайжруулахад анхаарч байна.Ховд аймагт гэхэд хяналтын 6 цэг байгуулан ажиллаж байгаа юм.
Ховд аймагт “САТ 1” төрлийн шүлхийгээр өвчилсөн малын тоо 223 болжээ
