Монгол Улсын усны нөөц хамгийн сүүлийн үнэлгээгээр нийт 596.8 шоо километр байна. Үүнийг ангилбал:
- 532 шоо км нь буюу 89.1 хувь нь нуурын ус,
- 34.6 шоо километр нь гол мөрнийх
- 19.4 шоо километр нь мөнх цас, мөсөн хуримтлал,
- 10.8 шоо километр нь газрын доорх ус
Энэ нь хангалттай нөөц мэт боловч эдийн засгийн эргэлтэд бодитоор ашиглах боломжтой нь ердөө 10.5 шоо км. Монгол Улсын нийт усны нөөцийн 2 хүрэхгүй хувийг бодитоор ашиглах боломжтой гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр 2026.06.04-нд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулсан “Усны эрүүл ахуй-үндэсний аюулгүй байдал” бодлогын хэлэлцүүлэгт тавьсан “Усны нөөц хамгааллын бодлого, өнөөгийн нөхцөл байдал” сэдэвт илтгэлээрээ танилцуулав.
Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь ямарваа нэгэн хэлбэрээр цөлжин, доройтож байгааг тэр онцоллоо.
