Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуульд аймаг, сумын сонгуулийн хороод 92 нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх гардууллаа. Аймгийн ИТХ-ын 9 мандатад 21, сумын ИТХ-ын 37 мандатад 71 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлжээ.
Энэ удаагийн сонгуульд 5 нам оролцоно. МАН 42, АН 40, ХҮН 3, Иргэдийн оролцооны нэгдэл нам, ИХ нам тус бүр 1 нэр дэвшигч бүртгүүлжээ. Аймгийн ИТХ-д 1, сумын ИТХ-д 4 нэр дэвшигч бие даан өрсөлдөхөөр боллоо. Нэр дэвшигчдийн 23.9 хувь буюу 22 нь эмэгтэй. Насны хувьд хамгийн өндөр настай нэр дэвшигч 78, залуу нь 20 настай.
Нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авснаар 6 дугаар сарын 6-наас сонгуулийн сурталчилгаа эхэлж, 19-нийг дуустал үргэлжилнэ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль 6 дугаар сарын 21-нд болно.

