53 хотоос Багануур, Налайхыг эхлээд улсын зэрэглэлтэй хот болгоно


Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг 2024 онд баталж, “Хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолоор улсын зэрэглэлтэй 6, орон нутгийн зэрэглэлтэй 43, дагуул 4 хот байгуулахаар шийджээ. Энэ нь Үндсэн хуультай зөрчилдөж, зарим инститүцтэй зэрэгцээ бүтэц үүсэхээр байгааг Засгийн газрын ажлын хэсэг тогтоожээ.

Тиймээс эхний ээлжинд Багануур, Налайхыг улсын зэрэглэлтэй хот болгохоор Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан байна. Эдгээр хотын зохион байгуулалт, эдэлбэр газар, хил зааг, чиг үүргийн шилжилт, төсөв, санхүү, хүний нөөцийг бэлтгэхээр уг төсөлд тусгажээ. Эл 2 хотын үр дүн, туршлагад тулгуурлаж, бусад хотын асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ. Орон нутаг бие даан хөгжих, төсөв, дэд бүтцээ хөгжүүлэх, аливаа асуудлыг тухайн орчинд нь цаг алдалгүй шийдвэрлэх, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл бүрдэх зэрэг эдийн засаг, нийгмийн олон талын ач холбогдолтой гэж тооцжээ.

УИХ-ын гишүүдийн 57 хувь нь Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *