Зэсийн үйлдвэр байгуулах тендерт “Эн Эф Си” компани шалгарчээ


“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулж, хамтран ажиллах компани шалгарлаа. Нийт 7 улсын 13 компани, түншлэл материалаа ирүүлж, хоёр үе шаттай явуулсан сонгон шалгаруулалтад “Эн Эф Си” компани хамгийн өндөр оноо авчээ.

Энэ компани дэлхийн зэс хайлуулах үйлдвэрүүдийн 35 хувь, Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүдийн 70 хувийнх нь зураг төсөл, бүтээн байгуулалтад оролцсон аж. Уул уурхайн хөгжүүлэлт, инженеринг, хөрөнгө оруулалт, олборлолт, боловсруулалт, оператор, үйлдвэр бүтээн байгуулах EPC Ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж ирсэн, Дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай компани юм. Монгол Улс зэсийн баяжмалаа хайлуулж, боловсруулж, илүү үнэ цэн, өртөг ашиг нэмж үйлдвэрлэх нь, экспорт, төсвийн орлого, эдийн засгийн хөгжил, ажлын байр, татвар хураамж нэмэх өндөр ач холбогдолтой гэж ЗГ үзэж байна. Уг тендерт доорх компаниуд өрсөлдөж, “Эн Эф Си” (NFC) компани шалгарчээ. Тендерт оролцсон компаниуд:

1.БНХАУ-ын “Эн Эф Си” (NFC) компани;

2.БНХАУ-ын “Жянши коппер” (Jiangxi Copper) компани;

3.БНХАУ-ын “Ляньтоу нью энержи технологи” (Liantou New Energy Technology), “Чайна ЭнФи инженеринг корпорац” (China ENFI Engineering Corporation), “Шаньси нортерн коппер индастри” (Shanxi Northern Copper Industry) гэсэн 3 компанийн түншлэл;

4.Швейцарь улсын “Гленкор интернэшнл ЭйЖи” (Glencore International AG) компани


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *