Н.Учрал: 10 хүний 6 нь бага тэтгэвэртэй байна. 3 тэтгэвэр авагчийн 1 нь 25 ба түүнээс дээш жил ажилласан байна


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Н.Учрал танилцуулж байна.

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулж байна. Хуулийн төслийн онцлох ишлэлүүдийг хүргэе.

  • 2050 он гэхэд тэтгэвэр тавихад 40 их наяд төгрөг хэрэгтэй. Бид тэтгэврээ тавьж чадахгүй болно
  • 3 сая, 5 сая төгрөгийн тэтгэвэр авдаг хүн ч байна. Тэтгэврийг адилхан нэмэхээр бага тэтгэвэртэй нь бага, их тэтгэвэртэй нь их нэмэгддэг
  • 504 мянган хүн тэтгэвэр авч байна. Эднийг 100-300 мянган төгрөгийн баталгаат тэтгэврээр хангана. Хэр олон жил НДШ төлнө, тэр хэрээр баталгаат тэтгэвэр нь өндөр байна
  • Цалин багатай ажил олон жил хийсэн хүний баталгаат тэтгэвэр нь өндөр цалинтай цөөн жил ажилласан хүнийхээс өндөр байна
  • 2013 оноос өмнө 1.4 сая төгрөгөөс тэтгэврээ бодуулсан хүний тэтгэврийг дахиж бодно. Ингэснээр тэтгэврийн зөрүү арилна
  • 25-аас дээш жил НДШ төлсөн бол 25-аас дээших жил тутамд 1.5%-иар боддог байсан бол 2% болгоно

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *