НИТХ-ын 2025 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 25/109 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д багтсан “Хүүхэд хөгжлийн төв-Хүүхдийн зуслан” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг хамтран ажиллахыг урьж байна.
Хүчин чадал: 1000 хүүхэд хүлээн авах
Ажиллах хугацаа: Жилийн дөрвөн улирал
Газрын байршил: Төрийн зүгээс зуслан барих газрын байршлыг дараах холбоосоор үзнэ үү.
Хувийн хэвшил өөрийн эзэмшиж буй газар дээр санал гаргах эрхтэй. (10-15 га газар, хотоос 40 км дотор төлөвлөх нь зүйтэй)
Нийслэлийн нийт хүн амын 35.7 хувийг 0–16 насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд хүүхэд багачуудын боловсрох, чөлөөт цагаа үр бүтээлтэй, зөв хүмүүжин өнгөрүүлэх, монгол ахуйг таниулах, олон улсад болон бүсийн түвшинд хамтын ажиллагааг өргөжүүлэх орчин, боломж, соёл, урлаг, спортын чиглэлээр хөгжих, нөхцөлийг бүрдүүлэх шаардлага үүсэж байна.
Иймд хувийн хэвшил төслийн саналыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 18.1, 22.4, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Түншлэлийн төслийн урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ хийх журам”-ын 2.2-т заасан мэдээлэл, тооцоо, шинжилгээ, судалгааг холбогдох маягтын дагуу монгол хэл дээр боловсруулж бичгээр эсвэл цахимаар 2026 оны долоодугаар сарын 09-ний өдрийн 16:00 цаг хүртэл ирүүлнэ үү.
- Хаана: “Улаанбаатар Түншлэл Төв” ХХК-д
- Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Нийслэлийн өмчийн I байр, Соёлын Төв Өргөө, 3 давхар, 303 тоот
- Утас: 976 70110071
- Цахимаар санал өгөх хаяг: https://ubppp.gov.mn/project/empty
- Цахим шуудангийн хаяг: ppp@ulaanbaatar.mn
Нэмэлт мэдээллийг дээрх цахим хаяг болон утсаар хандаж авах боломжтой.
Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаарх холбогдох хууль, журмын холбоос:
