С.Эрдэнэболд: Ард түмэн “Хулгайч нь хариуцлага хүлээх ёстой” гэж байна


АН-ын 4:11 мэдээллийн цагаар тус намын УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус намын дарга О.Цогтгэрэл “АН-ын Бодлогын судалгааны байгууллага татварын иж бүрэн шинэчлэлийг урьдчилсан байдлаар танилцуулахад бэлтгэж байгаа. Иж бүрэн татварын бодлого ус, агаар мэт хэрэгтэй байна. Тиймээс АН “Таван 5″ буюу 5 татварыг 5 хувь болгох ёстой гэдэг иж бүрэн бодлогын баримт бичиг дээр ажиллаад, урьдчилсан байдлаар бэлэн болж байна” гэв.

  • Нэмэгдсэн өртгийн албан татварыг 5 хувь
  • Гаалийн татвар 5 хувь
  • Цалингийн орлогын албан татварын дээд хэмжээг 5%-иас хэтрүүлэхгүй байх ёстой
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татвартай холбоотой ноогдол ашгаа авч, шинээр хөрөнгө оруулалт оруулах зэрэг татваруудыг 5 хувь болгох талаар мэдээллээ.

АН-ын гишүүн УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

Өнгөрсөн сар гаруйн хугацаанд Сэлэнгэ, Дархан, Төв аймгаар явж 300 гаруй иргэнтэй уулзаж, санал, шүүмжийг нь сонслоо. Ард түмэн ууртай байна. Иргэд “Хулгайч нь хариуцлага хүлээх ёстой. Хулгай хийгээгүй бол худал мэдээлсэн хүн хариуцлага үүрэх ёстой” гэж байна. Махны үнэ тэнгэрт хадсан. Үхрийн мах 132, талх 128, хонины махны үнэ 119 хувиар нэмэгдсэн байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *