Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ихборигдой багийн нутагт орших Шийрийн бүрдний булгийг нутгийн малчид хашиж, хамгаалан хөв цөөрөм үүсгэжээ. БОУАӨЯ “333 нуур”, “1 сум 1 нуур” хөтөлбөр хэрэгжүүлж буй. Энэ хөтөлбөрийн хамгийн чухал зорилго нь нутгийн иргэдийн санаачилгаар өөрсдийг нь оролцуулан, хөв цөөрөм байгуулах юм. Учир нь тэрхүү хөв цөөрмийн үр ашгийг хамгийн түрүүнд хүртэх хүмүүс нь малчид өөрсдөө. Үүнийг Ихборигдой багийн малчид ойлгож, ажил болгов.
Малчид булгийн усыг ашиглан, хөв цөөрөм үүсгэжээ
