Засгийн газраас өнөөдөр Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ төслөөр тэтгэврийн тогтолцоог шинэчлэн, олон жил НДШ төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоонд шилжүүлэхээр зорьж буй. Тэтгэврийн зөрүүг арилгах, хөдөлмөр эрхлэхийг дэмжих зохицуулалт хийсэн гэж өчигдөр Ерөнхий сайд Н.Учрал сэтгүүлчдэд мэдээлээд байна.
Уг төслийг УИХ-ын чуулганаар яаралтай горимоор хэлэлцэх эсэхийг шийдэхээр санал хураахад, гишүүдийн олонх нь дэмжив. Ийн уг төслийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
