Эксковаторын шанагыг өргөж яваад, цахилгааны шугам тасалжээ


Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дахь Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн ойролцоо газар шорооны ажил хийж байсан эксковатор өнөөдөр шанагаа өргөн явж байгаад, 6кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын утсыг тасаллаа. Энд байрлах 4 дэд станцаас цахилгаанаар хангагддаг 720 цэгт цахилгаан тасарчээ.

“Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” компанийн комисс газар дээр нь ажиллаж байгаа аж. Уг хүмүүс мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авалгүй газар шорооны ажил дур мэдэн хийж байсан аж.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *