Монгол Улсын эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж, татварын орлогын томоохон эх үүсвэр болж буй шилдэг 100 аж ахуйн нэгжийг 25 дэх жилдээ тодрууллаа.
ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад АПУ ХК 23 дахь жилдээ дараалан багтаж, АПУ Трейдинг ХХК, Спирт Бал Бурам ХХК, АПУ Дэйри ХХК-иуд мөн шалгарч, АПУ Группийн хамт олон улс орны эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрээ дахин бататгалаа.
2025 онд АПУ групп компани нь улс, орон нутгийн төсөвт нийт 514,3 тэрбум төгрөгийн татвар буюу өдөрт 1.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүллээ.
2025 онд 8 брэндийн 12 шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нэвтрүүлж, хэрэглэгчдэдээ шинэ үнэ цэнийг хүргэхийн зэрэгцээ экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг өргөжүүлэн олон улсын зах зээл дэх Монгол брэндийн байр суурийг бэхжүүллээ.
