Цусны цочмог хорт хавдар гэх хүнд оноштойгоор Эх нялхст хэвтэн эмчлүүлж буй 3 настай хүү олон түмнээсээ тусламж гуйж байна. Тэрбээр эхний хими эмчилгээнд орсон ч цаашид MRD, генетик шинжилгээ, дараагийн хими эмчилгээ, цаашлаад үүдэл эс шилжүүлэн суулгах шаардлагатай гэсэн эмч нарын зөвлөгөөний дагуу БНХАУ-ын Бээжин хотын цусны чиглэлээр мэргэшсэн Лу Даопэй эмнэлэгийг сонгон явахаар болжээ.
Эмчилгээний зардалд 600 гаруй сая төгрөг шаардлагатай гэсэн байна.
3 настай хүүгийн аав “Та бүхнийхээ сэтгэлийн хандив, дэмжлэгийг чин сэтгэлээсээ хичээнгүйлэн хүсч байна. Сайхан сэтгэлийн тань тус дэмээр бяцхан хүү минь эрүүл саруул болно гэж итгэж байна. Хийсэн буян тань мянга түм үржих болтугай” хэмээн өөрийн нүүр номдоо бичжээ.
Хандивын данс: Д.Мөнхбаяр
ХААН банк MN620005005069357309
