Иргэн Б 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 1.6 кг алт авч гарахыг завджээ. Түүнээс алтыг нь хураан авч жинлэхэд 1,604 грамм болсон аж. Монгол Улсын хилээр алт хууль бусаар нэвтрүүлсэн энэ хэрэгт прокурор Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.
Хилээр 1.6 кг алт гаргахыг завджээ
