Энэ сараас цахилгааны төлбөр 5%-иар нэмэгдлээ


Энэ сараас эхлэн аж ахуйн нэгж, айлуудын цахилгааны төлбөр нэмэгдэнэ. Учир нь Эрчим хүчний зохицуулах хороо 2026.05.29-нд хуралдахдаа 6-р сарын 5-ны өдрөөс дулаан болон цахилгааны үнийг 5 хувиар нэмсэн юм. Тэдний тооцсоноор сард 220 кВт/ц цахилгаан хэрэглэлэг дундаж хэрэглээтэй айл нэг сард 54.200 төгрөг төлдөг байв. Одоо үүн дээр 2500 төгрөг нэмэгдэх аж.
Бодит байдал дээр цахилгааны төлбөрийг 18 хувь, дулааны төлбөрийг 80 хувиар нэмэх шаардлагатай байгааг ЭХЗХ мэдээллээ.

Одоогоор халаалт зогсоосон тул дулааны төлбөрийг 9-р сарын 15-наас 5 хувиар нэмнэ. Тэр үед дундаж хэрэглээтэй айлын дулааны төлбөр 2300 төгрөгөөр нэмэгдэх юм байна.

Одоо манай улсын цахилгааны 70%-ийг төрийн өмчит станцууд, 30%-ийг хувийн компаниуд үйлдвэрлэж байна. 2028 онд 60%-ийг хувийн станцууд, 40%-ийг төрийн станцууд үйлдвэрлэдэг болно.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *