Хөвсгөл нуурын 50 м гүнээс татан гаргасан “Яг-6М” машиныг төв талбайд авчирчээ


2024 онд Хөвсгөл нуурын 50 метрийн гүнээс татан гаргасан “Яг-6М” загварын авто машиныг төв талбайд авчирчээ. ЗХУ-д 1938 онд ердөө 50 ширхэг үйлдвэрлэгдсэн “Яг-6М” дэлхий дээр цор ганц үлдсэн нь энэ юм. Бусад нь дайны он жилүүдэд устаж үгүй болжээ.

5 тонны даацтай, америкийн “Hercules” мотортой, хус модон кабинтай энэ машин их буу тээвэрлэхээс эхлээд хүнд даацын техник зөөхөд зориулагджээ.

“Яг-6М” авто машиныг гаргаж ирсний дараа ОХУ-аас шилжүүлэн өгөх хүсэлт Ерөнхийлөгчид хандан гаргасан ч төрийн тэргүүн зөвшөөрөөгүй, Монгол улсын сан хөмрөгт үүрд хадгалахаар шийджээ.

Энэхүү машиныг ЗТЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөгт зориулан нийслэлийн төв талбайд авчираад байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *