Оюутолгойн зэсийн баяжмалыг гадаадад гаргахыг зогсоох зорилгоор өнөөдөр “Эрс шинэчлэл” хөдөлгөөнийхөн Өмнөговь аймгийн хил дээрх Цагаанхад орчимд зам хаасан. Уг асуудалтай холбогдуулан, Ерөнхий сайд Н.Учрал өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайдад үүрэг өглөө.
Тэрбээр хууль тогтоомжийг хэрэгжүүлж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хууль бус хориг саад хийгчдэд хариуцлага тооцох тухай тусгайлсан үүрэг өгсөн байна.
