Төрийн өмчит 14 компанийг татан буулгав


“Эрдэнэс Монгол” нэгдлийн шинэчлэл, бүтцийн өөрчлөлтийн талаар авах арга хэмжээний тухай”тогтоолын төслийг Засгийн газар өнөөдөр хэлэлцээд, “Эрдэнэс Монгол” нэгдлийг “Чингис хаан үндэсний баялгийн сан” нэгдэл болголоо. Хуульд заасны дагуу “Чингис хаан үндэсний баялгийн сан” нэгдэл нь уурхайн бус, хөрөнгийн удирдлагын компани болж байна.

Үүнтэй холбогдуулан, төрийн өмчит 14 компанийг татан буулгалаа. Үүгээр дарга нарын тоог цөөлж, давхардсан 260 орон тоог цомхотгов. Ингэснээр 67.3 тэрбум төгрөг хэмнэж байна.

Татан буулгасан компаниуд:

  • “Зэс боловсруулах цогцолбор” ХХК
  • “Хөтөл-Энержи дулаан” ХХК
  • “Дрхан стийл” ХХК
  • “Багануур-Илч” ХХК
  • “Монголын эрдэс баялгийн бирж” ХХК
  • “Зөөхэрд” ХХК
  • “Гашуунсухайтын төмөр зам” ХХК
  • “Эрдэнэс шивээ энержи” ХХК
  • “Эрдэнэт-Ойл” ХХК
  • “Шим технолоджи” ХХК
  • “Төв Азийн уран” ХХК
  • “Чингис хаан” үндэсний баялгийн сан
  • “Эрдэнэс метан” ХХК
  • “Шивээ сервис” ХХК
,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *