100 мянган төгрөгийн хахууль өгөөд, 2.7 сая төгрөгөөр торгуулав


Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 хорооны иргэн Б.Б хувийн орон сууцныхаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хурдан гаргуулахын тулд 2024.08.27-нд тус дүүргийн улсын бүртгэгч Д.А-гийн дансанд 100 мянган төгрөг шилжүүлжээ. Ийн тэрээр хахууль өгсөн хэрэгт холбогдсон байна.

Прокурор энэ хэрэгт нь түүнд Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх Б.Б-г хахууль өгсөнд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь 2 жилээр хасаж, 2.7 сая төгрөгөөр торголоо.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *