УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 6 дугаар сарын 23, 24-нд Төрийн ордонд ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна. Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх зорилготой энэ сонсголд оролцохыг хүссэн иргэн, хуулийн этгээдийг 6 дугаар сарын 18-ны 17:00 цаг хүртэл бүртгэх юм байна. Сонсгол зохион байгуулах танхимын багтаамжаас хамаарч оролцогчийн тоог хязгаарлахыг УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын газар анхаарууллаа.
Малчны тухай хуулиар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна
