Улаанбаатар хотод 2026 онд 47,759.8 сая төгрөгийн гэрээний дүнтэй 38.6 км урт, 69,708 ам метр талбай бүхий 12 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Үүнээс 20,328 ам метр талбайн ажил дуусчээ. Авто зам, засвар шинэчлэлийн ажлын явцын мэдээллийг нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр өнөөдрийн Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнд танилцууллаа.
2026 онд замын шинэчлэлийн 54 төсөл хэрэгжиж байна. Нийт ажлын явц 32.3 хувьтай байна. Шинээр барих 22.3 км авто зам болон он дамжин хэрэгжиж буй 72.2 км, 37.6 км засвар шинэчлэлийн ажил багтаж байна. Нийт 132.2 км замын ажил хийнэ.
Инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлын явцын мэдээллийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Ажлын албаны дарга Ч.Мэндбаяр танилцууллаа.
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 2026 оны зургаадугаар сарын 10-ны байдлаар 25.1 хувийн хэрэгжилттэй байна.
Үүнээс:
- Дулаан хангамжийн ажил-25 хувь,
- Орон сууц нийтийн аж ахуйн салбарын өвөлжилт-15 хувь,
- Үерийн далан суваг, борооны усны шугам сүлжээ-58 хувь,
- Халаалтын зуухны өвөлжилт-17 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.
