Үндэсний урлагийн их театр үндэсний урлагаа мэдрэхийг хүссэн хүн бүхэнд зориулж өдөр бүр 17:00 цагт LAND of the SKY тоглолтоо толилуулж байна. LAND of the SKY тоглолтыг зорин ирсэн үзэгч, жуулчдад зориулсан бэлэг дурсгалын бяцхан дэлгүүр ажиллаж эхэллээ.
Тоглолтод:
- ХБ, АЖ, ТШ Н.Норовбанзадын нэрэмжит дуучид
- АЖ, ТШ Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулга
Монгол Төрийн Үндэсний хөгжмийн их найрал бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.



