“Хүрээ цам Даншиг” наадамд худалдаа, үйлчилгээ эрхлэх бүртгэл эхэллээ


“Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам Даншиг” наадмыг 2026 оны 6 дугаар сарын 27-28-нд Хүй долоон худагт зохион байгуулна. Наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдүүд хүсэлтээ зөвшөөрлийн цахим систем болох license.mn-ээр дараах хугацаанд бүртгүүлэх юм байна.

Хүсэлт хүлээн авах хугацаа:

2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2026 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг дуустал.

1. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд бүрдүүлэх баримт бичиг, тавигдах шаардлага (зөвхөн аж ахуйн нэгж байхыг анхаарна уу)

  • Онлайн бизнес төвд бүртгүүлсэн, зөвшөөрөгдсөн төлөвтэй “Бүртгэлийн хуудас” эсхүл Зөвшөөрлийн нэгдсэн системийн баталгаажсан төлөвтэй “Мэдэгдэл”-ийн тодорхойлолт;
  • Тогоочийн мэргэжлийн үнэмлэх;
  • Тогооч болон ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сарын хугацаанд үзлэг, шинжилгээнд хамрагдсан байх);
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;
  • Захирлын иргэний үнэмлэх;
  • Иргэний үнэмлэх;
  • Явуулын хоолны машины зураг;
  • Албан хүсэлт, өргөдөл.

2. Худалдаа, үйлчилгээ эрхлэхэд бүрдүүлэх баримт бичиг, тавигдах шаардлага:

  • Онлайн бизнес төвд бүртгүүлсэн, зөвшөөрөгдсөн төлөвтэй “Бүртгэлийн хуудас” эсхүл Зөвшөөрлийн нэгдсэн системийн баталгаажсан төлөвтэй “Мэдэгдэл”-ийн тодорхойлолт;
  • Ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сарын хугацаанд үзлэг, шинжилгээнд хамрагдсан байх);
  • Худалдах бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, зураг;
  • Иргэний үнэмлэх;
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;
  • Албан хүсэлт, өргөдөл.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *