Толгойтыг 8-р сарын 1-нд Ард Аюушийн өргөн чөлөөтэй авто замаар бүрэн холбоно


Толгойтын  замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын гүүрэн байгууламжийн ажлын явц 91 хувьтай үргэлжилж байна. Тус байршилд энэ амралтын өдрүүдэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан ажиллалаа. Энэ зам нь   4 туннел, 1 гүүртэй, 3 талаараа ус зайлуулах хоолойтой баригдаж байгаа юм.

Толгойтын авто замыг Ард аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам 8-р сарын 1-нд бүрэн дуусна. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва: Хот  авто машинд биш, хүндээ зориулсан бодлого барьж ажиллана. Мөн энэ зам ашиглалтад орсноор Энхтайвны өргөн чөлөөний ачааллыг 30 гаруй хувиар бууруулна. Гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэх шаардлага бий. Нийслэлийн зүгээс үндэсний компаниудаа дэмжиж ажиллана. Томоохон бүтээн байгуулалтуудад  гаднын биш үндэсний компаниудыг оруулах  бодлого баримтлан ажиллах болно гэлээ.

“Монгол зам групп” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Цогтсэргэлэн “Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын гүүрэн байгууламжийн ажлыг “Монгол зам” групп, Ганбүрд ХХК түншлэл  гүйцэтгэж байна. Эхний 2,4 км авто замын хөдөлгөөн нээж, Ард аюушийн өргөн чөлөөнд тулц хана байгуулах ажил, гадаргуун ус зайлуулах байгууламж угсрах ажил, хашлага суулгах ажлууд дуусч, асфальтбетон хучилтын ажлыг эхлүүлээд байна” гэв. Замын ажлыг гүйцэтгэхэд газар чөлөөлөлт, хөрөнгө санхүүгийн асуудал тулгамдаж байгаа юм байна.

Энэ   орчимд сургуулийн бүс, хүүхдүүдийн зорчилт ихтэй бүс учраас “08-р сарын 01-гэхэд  гэрлэн дохионуудыг яаралтай тавих  шаардлагатайг хэллээ.  Нийслэлийн зүгээс санхүү хөрөнгийг нь яаралтай шийдвэрлэхээ хотын дарга хэлэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *