Хүүхэд нь шалгалт өгөх өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно


Их, дээд сургууль, коллежид элсүүлэх шалгалт 6-р сарын 25-нд эхэлнэ. Үүнтэй холбогдуулан, Дархан-Уул аймгийн засаг дарга хүүхэд нь элсэлтийн шалгалттай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгохыг бүх шатны төрийн байгууллагуудын удирдлагуудад үүрэг болголоо.
Шалгалт авах өдөр шалгалт зохион байгуулагдах орчин, нөхцөлд саад учруулж болзошгүй аливаа бүтээн байгуулалт, засвар, үйлчилгээний ажлыг түр зогсоож, тайван, аюулгүй орчныг бүрдүүлэхээр болов.
Цагдаагийн байгууллагаас зам, тээврийн хөдөлгөөнийг зохицуулах юм байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *