13 аймгийн баяр наадмыг наашлуулжээ


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдөртэй болох тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2025.06.03-нд хэлэлцэж, жил бүрийн 7 дугаар сарын 11-нийг Дэлхийн адууны өдөр болгосон. Энэ өдрийг өнөө жил анх удаа тэмдэглэнэ.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар 13 аймгийн Үндэсний их баяр наадмын хуваарийг наашлууллаа. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5.3-т заасныг үндэслэн, нийт 13 аймгийн наадмын товыг өөрчилжээ. Үүний дагуу Дорноговь аймаг баяр наадмаа 7 дугаар сарын 6, 7-нд, Архангай, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймаг баяр наадмаа 7 дугаар сарын 8, 9-нд хийхээр болов.

Учир нь Дэлхийн адууны өдөрт Монгол орны өнцөг булан бүрээс морьтнууд оролцоно.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *