“Бумбардай” цэцэрлэгт номын сан байгуулж өглөө


Олон улсын ротари сан, “Зуунмод ротари” клуб, Япон улсын Токио, Хигаши, Эдогава ротари клубүүд хамтран Төв аймгийн Зуунмод сумын “Бумбардай” цэцэрлэгт номын сан байгуулж, өнөөдөр /2026.06.23/ хүлээлгэн өглөө. “Бумбардай” цэцэрлэг хамран сургах тойргийнхоо 2-5 насны 140-150 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна.

Номын сантай болохоос өмнө тус цэцэрлэг 45 номтой байсан бол одоо 121 номтой боллоо. Шинэ номын санд хүүхдийн насны онцлогт тохирсон чанартай ном тавьж, хүүхдийн суралцах, төсөөлөн бодох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх таатай орчин бүрдүүлсэн байна.

Энэ нь “Зуунмод” ротари клубийн 2025-2026 оны хичээлийн жилд хийсэн 2 дахь том төсөл. Эхний төслөө Зуунмод сумын 2-р сургууль дээр хэрэгжүүлсэн аж.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *