Л.Мөнхтүшиг: Баян-Өлгийд Консулын газраа байгуулах Казахстаны хүсэлтийг нааштайгаар шийдэхээр судалж байна


Баян-Өлгий аймгийн төвд Казахстан улсын Консулын газар байгуулахыг монголчууд эсэргүүцэж байгаа юм. Учир нь “Аливаа улс гадаад улсад байгаа иргэддээ туслах зорилгоор Консулын газар байгуулдаг. Харин Баян-Өлгийд Казахстан улсын иргэд байхгүй. Монгол Улсын иргэн, монгол болон казах үндэстэн бий. Тиймээс Казахстаны Консулын газрыг тэнд байгуулах ёсгүй” гэж олон хүн байр сууриа илэрхийлж байна.

Үүнтэй холбоотойгоор Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшигээс уг асуудлыг тодрууллаа.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг:

-Баян-Өлгийд Казахстаны Консулын газар байгуулах санаачилга аль талаас гарсан юм бэ?

-Баян-Өлгий аймагт Консулын газраа нээх хүсэлтийг Казахстаны талаас тавьсан. Энэ дээр одоогоор эцсийн шийдвэр гараагүй байна. 10 гаруй жилийн өмнөөс энэ асуудал яригдсан. Мэдээж соёл иргэншил адил гэдэг утгаараа Казахстан улс ийм санал тавьсан гэж ойлгож байгаа.

-Консулын газар байгуулах хүсэлтийг нь манай улс хүлээж авсан юм уу?

-Казахстан улстай бид маш олон чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Энэ хүрээнд бид энэ хүсэлтийг нааштайгаар шийдэхээр судалж байна. Үүнийг олон нийтийн сүлжээгээр эсэргүүцэж, асуудал гарч байгаад үнэхээр харамсаж байна. Өнөөдөр Дархан хотод ОХУ-ын Ерөнхий консулын газар, Замын-Үүдэд БНХАУ-ын Ерөнхий консулын газар ажиллаж байна. 60 орчим улсын Өргөмжит консул Монголд бий.

Казахстан улс 1990 онд Зөвлөлт холбоот Улсын бүрэлдэхүүнээс гарснаас хойш Дэлхий даяар тархан суурьшсан казахуудаа эх орондоо ирэхийг урьж байсан. Энэ хүрээнд Баян-Өлгийн казах иргэд Казахстаны иргэн болж байсан. 2010 он гараад давхар иргэншлийн асуудлыг шийдсэн.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *