Гэртээ 2 жил сурсан малчин хүүхдийг 8 настайд нь 3-р ангид оруулна


УИХ-ын гишүүн Р.Сэддорж “Манай улсын малтай өрхийн тоо 2022 онд 248.3 мянга болж өссөн. Малчдыг насаар нь ангилбал:

  • 15-44 настай малчин 26.9 хувь,
  • 35-44 хүртэлх насны малчин 58.5 хувь,
  • 55-аас дээш насны малчин 14.6 хувь

Сүүлийн 3 жилд 15-34 насны залуу малчин 7000-аар цөөрч, 35-59 насны малчин 8800-гаар нэмэгдсэн байна. Залуу малчин жилээс жилд цөөрч байгаа нь малчдын залгамж халаа алдагдах, дунд болон ахмад малчин олшрох хандлагатай байна. Үүнийг зайлшгүй анхаарч, бодлогоор хариу арга хэмжээ авах шаардлагатай” гэж УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр (2026.06.23)-ийн хуралдаанд хэлж, малчдын хүүхдүүдийг 8 насанд нь сургуульд элсүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжүүлэв.

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Р.Сэддорж нарын 36 гишүүн бусад хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн юм. Малчин өрхийн  хүүхэд 6 настайдаа 1-р ангид орох нь тэдний амьдралд бэрхшээл үүсгэж, олон талын сөрөг үр дагавар дагуулж буй. Тиймээс малчин хүн хүсвэл хүүхдээ 6 настайд нь, 8 настайд нь сургуульд оруулж болдог болгохоор уг төсөлд тусгажээ. Хүүхдээ хэзээ сургуульд оруулах нь малчин эцэг, эхийнх нь эрх болох аж. Хэрвээ 8 настайд нь хүүхдээ сургуульд оруулбал 1, 2 дугаар ангийн хичээлийг нь зайнаас, цахимаар заана. 8 нас хүрэхэд нь уг хүүхдийг 3-р ангид оруулах гэнэ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *