195.500 малчин өрхийн 169.838 хүүхэд сургуульд сурдаг


Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир малчны хөгжлийг дэмжих, залгамж халааг бэлдэх талаар УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх” сэдэвт ерөнхий хяналтын сонсголд илтгэл тавьсан юм.

2025-2026 оны хичээлийн жилд нийт 195.500 малчин өрхийн 169.838 хүүхэд, залуус бүх түвшний боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа аж. Энэ нь нийт суралцагчийн 13.2 хувийг эзэлж байна. Үүнээс ерөнхий боловсролын сургуульд 76.6, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 17.8 хувь сурч байна. Нийт суралцагчдын 39.463 буюу 28.3 хувь нь дотуур байранд амьдардаг. Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд 34.117, мэргэжлийн боловсролын болон техникийн боловсролын сургуулийн дотуур байранд 5346 суралцагч амьдарчээ.

Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт 2025-2026 оны хичээлийн жилд нийт 70 сургалтын байгууллага үйл ажиллагаа явуулж, нийт 41.584 суралцагч сурчээ. Үүнээс хөдөө аж ахуй, газар тариалангийн мэргэжлийн есөн хөтөлбөрөөр 2307, хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэлийн 7 хөтөлбөрөөр 659 суралцагч сурсан байна.

Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр суралцагчийн тоог нэмэгдүүлэх, сургалтын чанарыг сайжруулахад хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтэй ажилтныг дадлага сургалтад хамруулах, салбар дундын дадлагын баазыг байгуулах, сургалтын байгууллагуудад шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүний дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ажил олгогч, аж ахуйн нэгж байгууллага, мэргэжлийн холбоод, салбар дундын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, төгсөгчдийг ажлын байраар хангахад дэмжиж хамтран ажиллах, малчдад зориулсан ур чадвар олгох “TAFE mobile” зуны богино хугацааны сургалтыг туршилтаар хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр бодлогын түвшинд анхаарч, дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ.  

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *