Винисиусын дубль Бразилыг хэсгээ тэргүүлэхэд хөтөллөө


2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний С хэсгийн сүүлийн тоглолтод Бразилын шигшээ баг Шотландын шигшээг 3:0-ээр буулган авч, хэсгээ тэргүүлэн хасагдах шатанд шалгарлаа. Тоглолтын гол баатар нь довтлогч Винисиус Жуниор байж, тэрбээр хоёр гоол оруулсан юм.

Винисиус долоо дахь минутад тооны харьцааг нээж, эхний үеийн нэмэлт цагт дахин гоолдсоноор Бразилын давуу байдлыг баталгаажуулсан. Харин хоёрдугаар үед Матеус Кунья багийнхаа гурав дахь гоолыг оруулжээ.

Ингэснээр дасгалжуулагч Карло Анчелоттигийн удирдсан Бразил долоон оноотойгоор С хэсгийг тэргүүлж, шөвгийн 32-т шалгарсан байна. Мөн гэмтлээс эдгэрсэн Неймар 2023 оны аравдугаар сараас хойших анхны шигшээ багийн тоглолтоо хийж, хөгжөөн дэмжигчдийн анхаарлыг татлаа.

Харин Шотланд хэсгийн шатны тоглолтоо өндөрлүүлсэн ч шилдэг гуравдугаар байрын багуудын нэгээр дараагийн шатанд шалгарах эсэх нь бусад хэсгийн үр дүнгээс шалтгаалахаар байна.

Эх сурвалж: Reuters.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *