Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян 3 дахь өдрөө үргэлжилж байна. Аянд Хөвсгөл нуурыг тойрсон 7 сумын иргэд, ААН-ийн төлөөлөл оролцлоо.
Дэлхийн хамгийн эртний 17 нуурын нэг, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуурыг ийнхүү цэвэрлэж байна. Цэвэрлэгээнд Хөвсгөл аймгийн 7 сумын 1000 гаруй иргэн Хөвсгөл нуурын хамгаалалтын бүс дагуу 545 км, Эгийн гол дагуу 303 км талбайг цэвэрлэх юм.
Тус аян нь байгаль орчны бохирдлыг бууруулах, тусгай хамгаалалттай газар нутгийн экосистемийг хамгаалах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой бөгөөд аяны хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг 2026.08.13-ны өдрийг хүртэл хоёр сарын хугацаанд үе шаттайгаар зохион байгуулах юм.

