Эрэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэнд асуудал дагуулж байна уу


Эрэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлаарх судалгааны дүгнэлт ХЭҮК-оос танилцууллаа.  Манай улсад эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.2 жилээр бага гэсэн үзүүлэлт гарчээ. Энэ нь дэлхийн дундажтай харьцуулахад өндөр үзүүлэлт аж.

Нас баралтын суурь шалтгаануудыг өвчлөл, осол гэмтэл болон амиа хорлолт эзэлж байна. 

ХЭҮК мэдээлэхдээ “”Эр хүн өвдөх ёсгүй” гэсэн хэвшмэл ойлголт эрүүл мэндээ үл хайхрах, сэтгэл зүйн асуудлаа нуух гол шалтгаан болж байна” гэж дүгнэжээ. Дэлхийн банкны судалгаанд оролцсон эрчүүдийн 59 орчим хувь нь өвдсөн үедээ л эмнэлэгт ханддаг, 20 хувь нь огт эмчид хандаж байгаагүй гэж хариулсан нь эрчүүдийн эрүүл мэндийн асуудалд анхаарах болсныг илтгэж байна гэлээ. Хамгийн гол анхаарах зүйл нь сэтгэцийн эрүүл мэнд муу байгааг хэлж амиа хорлолт, донтолт зэрэг асуудал өндөр байгааг ХЭҮК хэлэв.

Эрчүүдийн амиа хорлолтын түвшин эмэгтэйчүүдийнхээс тав дахин их байна. Тэр тусмаа 35-44 насны эрчүүдэд амиа хорлолт хамгийн өндөр байна. Түүнчлэн сүүлийн үед хүүхдүүдийн дунд амиа хорлох оролдлого гарч байгаа нь анхаарал хандуулах ёстой нэг үр дүн болжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *