Түүхийн хичээлээр 2, англи хэлээр 3 сурагч 800 оноо авчээ


Элсэлтийн шалгалтын эхний шалгалт түүх, англи хэлний хичээлийн дүнг Боловсролын үнэлгээний газраас танилцууллаа. Түүхийн хичээлээр 1320 шалгуулагч шалгалт өгснөөс 2 хүүхэд 800 оноо авчээ.

Амгалан цогцолбор сургуулийн сурагч О.Маргад 100 оноо авахаас 95 оноо, Нийслэлийн ЕБ-ын 24 дүгээр сургуулийн сурагч Э.Цэлмэг 93 оноо авч 800 оноогоор үнэлэгдлээ.

Англи хэлний хичээлээр 33201 шалгуулагч шалгалт өгснөөс 31619 хүүхэд хамрагдаж улсын хэмжээнд 36 шалгуулагч хамгийн өндөр буюу 800 оноо авсан байна.  

БЗД 8, ХУД 6, БГД 5, СБД 3, ЧД 1, СХД 2, Өмнөх оны 3 шалгуулагч, Орхон аймагт 3, Завхан, Говьсүмбэр,  Хөвсгөл аймаг, Дархан-Уул, Төв аймагт тус бүр 1 хүүхэд 800 оноо авчээ.

800 оноо авсан хүүхдүүд дотроос 100-гаас 100 оноо авсан 3 хүүхэд байна.

93 дугаар сургуулийн сурагч Б.Сайнболд, “Улаанбаатар” сургуулийн сурагч  Б.Амархүү, НБ 2 дугаар сургуулийн сурагч Э.Шижир нар бүтэн 800 оноо авчээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *