2026 оны 7 дугаар сарын 04-с 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ихэнх нутгаар агаарын температур эрс нэмэгдэж, хэт халалт үргэлжлэх төлөвтэй байна.
Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Өвөрхангай, Дундговь аймгуудын нутгаар өдөртөө +30…+34°C, зарим өдөр +34…+38°C хүрч халах төлөвтэй байна.
Мөн Булган, Төв, Сэлэнгэ аймгийн зарим сумдын нутгаар агаарын температур +30…+34°C хүрч хална.
Нийт тээвэрчид, жолооч, малчид, иргэд та бүхэн дараах зөвлөмжийг мөрдөнө үү.
- Холын замд гарахаас өмнө тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах
- Ундны ус, шингэн зүйл, анхны тусламжийн хэрэгслээ хангалттай авч явах
- Өдрийн 12:00–17:00 цагийн хооронд нарны шууд тусгалд удаан хугацаагаар ажиллах, зорчихоос зайлсхийх
- Хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхчүүдийг хэт халалтаас онцгойлон хамгаалах
- Нарны малгай, шүхэр, нимгэн, цайвар өнгийн хувцас өмсөх
- Наршилт, халуунд цохиулах шинж тэмдэг илэрвэл яаралтай сэрүүн газар орж амрах
- Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх
Хэт халалтын үед биеийн шингэн хурдан алдагдаж, нарших, халуунд цохиулах эрсдэл нэмэгддэг. Иймд өөрийн болон бусдын эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгой анхаарч, албан ёсны цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг дагаж мөрдөхийг ЦУОШГ-аас мэдээллээ.
