Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч “хунтайж” байна


Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсгол (2026.06.30) үргэлжилж байна.

Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Э.Анарыг нэр дэвшүүлсэн. Э.Анар нь 2011 оноос хойш Монголбанканд тасралтгүй ажиллаж буй бөгөөд одоо тус банкны Төлбөр, тооцооны газрын захирлаар ажиллаж байгаа юм.

Сонсголыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо зохион байгуулж байгаа бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд буй.

Тэргүүн дэд ерөнхийлөгчид М.Анарыг нэр дэвшүүлж гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Эдийн засгийн мэргэжил эзэмшиж байгаа залуучууд Монголбанканд дураараа ороод байдаг газар биш. Удам дамжсан “хунтайж” нар Монголбанканд орж албан тушаал хашиж явсаар байгаад албан тушаалд очдог байдал өнөөдөр давтагдаж байна.

IBAN дугаарыг нэвтрүүлсэн гэж хэллээ. Монгол Улсад хэчнээн хүн IBAN дугаар хэрэглэж гадаад төлбөр тооцоо хийж байна. Харин ч монголчуудад төвөг удаж байгаа юм биш үү.

Нэр дэвшигч М.Анар: Төвбанк хоёр шатталтай систем рүү шилжээд 30 гаруй жил болж байна. Өнөөдрийн байдлаар 13 банканд зөвшөөрөл өгөөд үйл ажиллагааг нь явуулж байна. Нийт актив сүүлийн жилүүдэд нэлээд өөсөн байдалтай байна.

“Эрүүл мэндийн шалтгаан муу” хоёр банк бий. Энэ банкуудад шалгалт хийж байна. Банкуудаа шалгаад байдаг нь иргэд, харилцагчийг хамгаалах итгэлийг бий болгох төвбанкны үндсэн үйл ажиллагаануудын нэг.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Монгол Улс залуучуудын орон. Та өнөөдөр яагаад ганцаараа энд нэр дэвшигчээр ороод ирэв. Өмнө нь ямар нэгэн сонгон шалгаруулалт болсон уу?

М.Анар: Энэ тал дээр Төвбанкны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал. Энэ тал дээр ямар нэгэн сонгон шалгаруулалт хийсэн эсэхийг би мэдэхгүй байна.

УИХ-ын гишүүн П.Батчимэг: Таны аав Монгол төрийн өндөр албан тушаалд байхад Та Засгийн газраас яамдад олгож байсан машины дугаарыг бусдаас авсан асуудал үүсч байсан. Тэрийг одоо бодоход жижиг асуудал юм шиг боловч өнөөдөр төрийн өндөр албан тушаалд, тэртусмаа Монголбанкны мөнгөний бодлогыг барих хүний хувиар харахад хувийн ашиг сонирхолд хөтлөгдөхгүй байж чадах уу?

Б.Анар: Машины дугаартай холбоотой асуулт асууж байх шиг байна. Энэ тал дээр би яг эзэмшил нь хэн дээр байсныг хэлж мэдэхгүй байна. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл байвал би танд хувийн байдлаар гаргаж өгье.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *